Д.Бараадууз: Оюун санааны нэгдэл юуг ч өөрчлөх боломжтой /АРХИВ 2018 ОН/


“СОШИАЛ НАЙЗ” биш ч гэлээ сошиалд байгаа хүн бүрийн танил ХАА-н салбарын ахмад зүтгэлтэн Д.Бараадууз гуайг уншигчидтайгаа уулзуулах гэж байна. 2009-2010 оны зуднаар Д.Бараадууз гуайтай ярилцахаар очиход “Ашиг шим өндөр, цөөн малтай байя” гэсэн агуулгатай, зөвлөгөө зөвлөмж бүхий бүтэн нүүр ярилцлага өгч билээ. Харин одоо 2017, 2018 оны гандуу үеэр дахин ярилцсан ярилцлагыг та бүхэнд дахин сонирхуулж байна. Бөөн номон дотор /ихэвчлэн эртний судар/ 8 жилийн өмнөхөөс огт өөрөөр угтлаа. Сүүлийн хэдэн жилийн зуншлага тааруугаас үүдэж, МАА-н амьдрал муудсан тухай асуухад “Бэрхшээлийг даван туулах нь хүн бүрийн овсгоо самбаа, хичээл зүтгэл шүү дээ” гэв. Ер нь тэгээд ч ган зуд болж байгаа нь бидний өөрсдийн л хийсэн үйл гэж бараг хэлсэн л дээ. Гэвч би аймгийн ХААЖДҮГ чиглэл өгч, таныг яриул гэлээ гээд учир явдлаа хэлээд ярилцахаар зэхэхэд номноосоо сая салж, гайгүй ч яриа өрнүүлэх шинжтэй. Бидний яриа эхэллээ. Сэдэв жаахан жаахан хальж магад. Уншигч авхай болгооно уу?

- ХАА тэр дундаа МАА-н салбар жаахан сульдаж ирлээ. 2 зун дараалан гандуу байлаа?

- Одоо ер нь хэцүү болчихлоо. Ганц л арга байна. Бороогоо оруулах. Бороог яаж оруулах уу?

- Буудах уу, тахих уу? Аль нэг нь бороо оруулж л таарна даа.

- Үүл ирвэл яахав буудаад усыг нь унагачихаж болох юм. Үүл ирэхгүй бол ямар юмаа унагах вэ? Тэгэхээр үүл ирүүлэх ажил болж таарна. Одоо хүний далд оюун ухаан бодит байдлыг яаж ч өөрчилж болно гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна. Гэтэл үүнийг эртний Монголчууд хэдийнээ мэддэг байж. Тийм учраас оюун ухааныхаа хүчээр уул овоогоо тахиад бороо хураа оруулж, ган гачигаа тайлж чадсаар байсан байгаа юм. Дэлхий дээр чухам Монголоос өөр овоо хангайн тахилга үйлддэг улс байдаг эсэхийг мэдэхгүй. Гол нь Монголчууд чаддаг л байсан. Дэлхийн Фикик Математикийн шинжлэх ухааны эрдэмтэд явсаар хүний далд ухамсар байгалийг өөрийн хүссэнээр байлгаж болох юм гэдгийг нээж байхад үүнийг тэртээ 1000 жилийн өмнө Монголчууд хэдийнээ хэрэгжүүлдэг байсныг шашны ч тэр, ШУ-ны ч тэр олон ном сударт тусгасан байгааг харьцуулж үзлээ. Малчид минь уул овоогоо баясга. Бүр дарга цэрэггүй, хөдөө хотгүй тахилгаа хий. Уул овоогоо тахина гэдэг чинь лус савдагаа баярлуулна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл лус болоод савдагийн хүчийг өөрийнхөө оюун хүчтэй нэгтгэсэн энэ 3 хүчийг дэлхийн энергийн системд илгээгээд орчлонгийн үйл явдлаар төсөөлвөл тэндээс хариу илгээмж нь үүл болон ирэх жишээтэй. Үүлэн дотор усны энерги байна шүү дээ. Лус бол усны энергийг даллагч байх нь. Дээр үед Монголын ард түмэн оюун ухаанаа нэгтгэж чаддаг байсан. Ер нь аль ч орны хүмүүс ингэх боломжтой. Ингэж ч байжээ. Тухайлбал 4, 5 мянган хүний оюун ухаан нэгэн дор төвлөрч, нэгэн зүйл зорьж, нэгэн зүйлийг хүсэх аваас тэр нь биеллээ олно гэсэн санаа юм. Хэдий олон хүний эрчим хүчийг нэгтгэж чадна. Дэлхий эрчим хүчнээс төдийчинээ хүссэн хариугаа авах боломжтой гэж энэ номон дээр байна. Би аль болох худлаа тайлбарлахгүй байхыг л мэрийнэ. Яагаад гэвэл худлаа хэлвэл баригдана шүү дээ. Тийм болохоор эхлээд хэдэн түүх ярья. Өгөдэй хааны их цэрэг Японыг довтлох болж олон зуун мянган цэрэгтэй усан онгоц далайд гарчээ. Япончууд энэ тухай тагнуулаараа дамжуулан мэдээд тэр улсын бүх ард түмэн гаднаас ирэх аюулт хүчийг арилгаж өгөөч гэсэн хүсэл дор нэг өдөр, нэг цаг минутад бясалгал мөргөл үйлдсэн байна. Гэтэл гэнэт асар хүчтэй цунами үүсч, Өгөдэйн их цэргийг далайд живүүлж орхисон түүх эцэстээ тэрхүү олон хүний энергийн их хүчтэй холбоотойг сурвалжид тэмдэглэжээ. Нэг удаа ийм явдал болоод өнгөрсөн бол тохиолдол байжээ гэж үзье. Гэтэл Япон руу өмнөхөөсөө илүү хүч хуримтлуулан дахин дайлаар мордсон байна. Япончууд дахин мөргөл үйлдэж, цунами үүсгэн их цэргийг далайд үйсэн. Өөр нэг жишээ 1921 оны үед Монголын хүн ам 600-700 мянга байсан. Эндээс 400 мянган партизан цэрэг байжээ. Ингээд Монголын хүүхэн чавганцаасаа аваад Богд гэгээн хүртэл бүх ард түмэн эх нутгаасаа харийн дайсныг үлдэн хөөх залбирлыг хийсэн юм. Ингээд 10 мянган гаминг 25 дахин бага хүчээр буюу 400-хан партизан цэрэг хөөгөөд гаргачихсан их хүчний ард Монгол хүн бүрийн нэгдмэл оюун санааны хүч байгааг одоо ч ярьдаг. Япон, Америк, Энэтхэг, Хятад, Францын дөмөг гэсэн эрдэмтдийн номыг цөмийг нь харьцуулж уншлаа. Заримыг нь бүр хэд дахин уншиж байж илүү их ойлгоно. Тэдгээрт хүн төрөлхтний оюун ухааны хүч нэгэн зорилго дор нэгдэж чадваас юуг ч дийлж чадна гэдгийг улмаар байгалийн хүчийг ч захирч болохыг ганцхан Монголчууд төдийгүй гадны олон олон түүх бичвэр, домгоос үзэж болно. Тэгэхээр манайд хөдөөгийн нэг баг овоогоо тахилаа гэхэд бүгд л хүлээн зөвшөөрч байх ёстой. Тэгэхгүй тэр ардын намынх, энэ ардчилсан намынх. Овоогоо тахина гэж юу байхав гэх сэтгэлээр хандах юм бол үнэндээ тэнд ганц ч дусахгүй байх магадлал тун өндөр.

- Таны ХАА-н салбарт ажиллаж байх үед тохиолдож байсан бодит жишээ байна уу?

- Би тэр нэг жилийн үйл явдлыг ерөөсөө мартдаггүй юм. Өдөр болгон улаанаараа эргэн шороо хийссэн хавар өнгөрлөө. 1990 оны 6-р сард миний бие Баяндалайд мал ноослуулах ажлаар очсон юм. Тэр айлынхан надаас нэг л юм нуугаад ярилцаад байх нь мэдэгдэм. Тэгсэн авгай нь “За хаашдаа өнгөрсөн. Бид мал ноослохгүй. Овоогоо тахина. Та ч тэр овоо тахилгад оролц” гэж байх нь тэрээ. Ерөөсөө Баяндалайчууд бүгд хүүхэд хөгшидгүй, дарга албан хаагч нийтээрээ овоо тахилгад хөдөлж байв. Би ямар аймаг руу ярьж буруудалтай биш аргагүй байдалд орж, овоо тахилгад оролцох боллоо. Өвгөн нь дээл хувцсаа өмсгүүллээ. Маргааш нь Норовын овоог тахих болж, Баянзүрх хайрхны орчмын 20 гаруй айлын хүмүүс ирлээ. Хамгийн сүүлд Норовын овоог 1943 онд тахиж байжээ. Түүнээс хойш тахиж баясгаагүй байж. Овооны номыг их өндөр настай Мэнгэ Дамба гэж хүн уншина гэнэ. 20 хэдэн айлын хүнээс хэвтрийн нэг эмээ л ирээгүй. Номтой өвгөнийг моринд унуулж хөтлөөд хайрхны тэг дундаас дээхнэ хүртэл явж, түүнээс дээш үүрч сугадан явсаар овооны оройд хадны нөмөрт суулгаад, айл бүр тавагтай идээ, өрөм бяслаг, бүр хонь хүртэл гаргаад ингээд тахилгын ном уншиж эхэлсэн юм. Хагас цаг өнгөрсөн болов уу бороо ганц нэг дусалж байсан. Ном уншлага ч дуусаж, идээ шүүсээ өргөчихөөд овооныхоо хормойд буугаад морь уралдууллаа, ирсэн хэдэн залуучуудын дунд бөхийн барилдаан боллоо. Тэднийгээ урамшуулж, шагнал гарыг нь цайлгасаар нар жаргах хэр болов. Тэр өдөр Баяндалайн бүх овоог тахисан. Баян бригадын зүүхэнтээ Буур овоо, урагшаа Хонгорын овоо, Төхөмийн голд Зүлэгтийн овоо, энэ Норовын овоо гээд 4 тахилга болж билээ. Нөгөө 3 овоог Мал эмнэлгийн дарга давхин Мандал-Овоогийн Санчир ламыг залж тахиулаад тэгээд бидэн дээр ирлээ. Тэгээд Санчир лам “За танай лам бол үнэхээр хүчтэй юм. Бороо оруулчихлаа. Би 3 овоо тахиад шуурга тавиулчихаад ирлээ. Гэхдээ 3 хоногоос бороо орноо” гэж хэлээд инээж байсан. Нар жаргахад зүсэрч байсан бороо шөнөжин шивэрч орлоо. Би ч яваад Баяндалай сумын төвд ирж хонолоо.

- Тэр үед та ямар албан тушаалд байв?

- Аймгийн ХАА-н Удирдах газрын дарга байсан. Одоогийн энэ ХААЖДҮГ-ын дарга Т.Батжаргалын алба л гэсэн үг шүү дээ. Тэгээд өглөө боссон чинь битүү цагаан цас өвдгөөр татаж байнаа.

- 6 дугаар сарын цас.

- Тийм. Баяндалайн сумын төвд ч, Зурамтай, Аргалант, Зөөлөнгийн хэц, Гурвансайхан уул битүү цасанд дарагдсан байсан юм. Тэгээд л нар гараад хайлаад усан шалбааг. Тэгээд л