Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2024-05-01

Өнөөдөр Даланзадгад сумын Онцгой комиссоос хяналтын постуудаар явж, үүрэг чиглэл өглөө.


ДАЛАНЗАДГАД ХОТЫН ГАДНА АЖИЛЛАЖ БАЙГАА ХЯНАЛТЫН ПОСТУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДАЛАНЗАДГАД СУМЫН ОНЦГОЙ КОМИССООС ХЯНАЛТ ХИЙЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАА.

(COVID-19) цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжүүлсэн үед Даланзадгад хотоос орох /гарах/ хөдөлгөөнийг 2021.04.26-ны өдрийн 06:00 цагаас 2021.05.08-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарласан билээ.

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын батлагдсан хуваарийн дагуу хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлд төрийн болон төрийн тусгай байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Өнөөдөр Даланзадгад сумын Онцгой комиссоос хяналтын постуудаар явж, үүрэг чиглэл өглөө.

Иргэдийн анхааралд: Малчид өвс тэжээл, хүнс шатахуун авахаар түр ирэх ирэх/гарах/-д постноос нэвтрэх бичиг авч, буцаж хураалгана. 

Хулгайн замаар зорчихгүй байж эрсдэлээс өөрийгөө хамгаалах !

Зайлшгүй ажил гарвал Аймаг, сумын Онцгой комисс, ХХААГ-ын #НэвтрэхБичиг, #ТусгайЗөвшөөрөл-ийг бүртгүүлж, зөвхөн Улаанбаатар, Баяндалай чиглэлийн Шалган нэвтрүүлэх постоор орж гарах ! Бусад чиглэлээр зорчихгүй байж, постод ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүндрэл үзүүлэхгүй байх !

Зөрчлийн мэдээг камер, бичлэг, постын мэдээгээр цуглуулж холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байгааг анхаарна уу!

#ХАЛДВАРЫН_ЭСРЭГ_ХАМТДАА

Даланзадгад Онцгой Комисс

Admin

| 2021-04-26 19:54:57

Сэтгэгдэл үлдээх