Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2024-03-29

"Мөнх ногоон Галба" ТББ-ын 3 жилийн тайлангийн үр дүнгийн хурал боллоо


ИРГЭД МАЛЧИД ӨӨРСДӨӨ УС БЭЛЧЭЭР, АН АМЬТАН АГААРЫН ЧАНАР ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭМЖДЭГ БОЛСНООР МОНИТОРИНГ ИЛҮҮ ЧАНАРТАЙ, БОДИТОЙ БОЛСОН
    Ханбогд сумын "Мөнх ногоон Галба" ТББ-ын 3 жилийн тайлангийн үр дүнгийн хурал боллоо. Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг үр дүнгийн энэхүү уулзалтад тус ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Буянтогтох “2018-2022 оны хооронд гүйцэтгэж ирсэн ажлын товч тайлан”, ШУТИС-ийн профессор, гавьяат багш Ч.Батсүх "Газар доорх усыг зүй зохистой ашиглахад олон нийтийн оролцоо, түүний ач холбогдол, үүрэг" сэдвээр, МУСГЗ, МЗЭ-ийн гишүүн, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэн "Хамжихгүй бол амжихгүй" сэдвээр, МУБИС-ийн багш, доктор, дэд профессор Ж.Ариунболд "Ханбогд сумын амьтны аймаг" сэдвүүдээр оролцсон байгаа бол "Мөнх ногоон Галба" ТББ-ын байгаль орчны мэргэжилтнүүд "Усны мониторинг", " Зэрлэг амьтны мониторинг", "Бэлчээр, ургамлын мониторинг, "Тоосны мониторинг"-ийн тайлангуудыг тус тус тавьж, малчдын санал сонсон сонирхсон асуултад хариулт өглөө. Үр дүн хэлэлцэх хуралд Ханбогд сумын Засаг даргын орлогч Х.Отгонжаргал, Ханбогд сумын байгаль орчны мэргэжилтэн О.Ангараг,  "Оюу толгой" ХХК-ний Орон нутгийн харилцааны хэлтсийн ерөнхий зөвлөх О.Энх-Ариунаа, сумын таван багийн 790 шахам малчдын төлөөлөл оролцож байгаа юм.
“Мөнх ногоон Галба” ТББ нь 2018 оны 8-р сарын 1-нд малчдын сонголт, малчдын гомдлыг барагдуулах “Гурван талт зөвлөл”-ийн санаачилгаар ус, ургамал, амьтан, агаарын чанарт иргэд малчдын оролцоотой мониторинг хийх зорилготой анх байгуулагджээ. Ийнхүү малчид өөрсдөө уудаг ундны усаа, мал бэлчээдэг бэлчээрээ, ан амьтан амьсгалдаг агаарын чанар өөрчлөлтийг хэмжиж ажигладаг болсон нь цаг хугацааны хувьд нарийн баримжаатай, чанартай хийгддэг болсныг Д.Буянтогтох гуай тайлангийн үеэр онцолсон юм. Улмаар орон нутгийн мэргэжилтнүүдээ тогтмол чадавхижуулж, Монгол Улсын их сургуулиудын доктор профессор багш нарыг давхар түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг байна.
    Өнөөдрийн байдлаар усны мониторинг энгийн 87 худгийн усыг 86 малчин хэмжилт хийж,  малчны 15 гүний худгийн усыг, сумын ирээдүйд ашиглах гүний усны 18 цооногт, Оюу толгойн гүний хоолойн хяналтын 2 цооногт нийт 35 гүний худгийн усны хэмжилтийг хийжээ. Тэгвэл бэлчээрийн мониторинг 18 цэгт 8 малчин жилд нэг удаа, тоосны мониторинг сумын төв, Оюу толгой, Уужим-Од компаний орчим бүгд 6 цэгт сард нэг удаа, 3 компаний 2 цэгт улиралд нэг удаа тус тус хийж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ний Байгаль орчны хэлтэстэй хамтран заг мод бутныхаа тоог 15 мянгаар нэмэгдүүлж, цаашид тус үйл ажиллагаа улам эрчимжүүлэн хайлаас, заг, нэн ховор тоорой, яшил, малд тэжээлтэй тэсгэ, харгана зэргийг тариалахаар төлөвлөж усны машины захиалгаа өгөөд байгаа гэлээ. Энэхүү мониторингийн үйл ажиллагаанд 3 жилийн туршид 148 малчинд 188,118,000 төгрөгийн урамшуулал олгосон бол аж ахуйн ажилд 208 малчид иргэдийг оролцуулж,  119,700,000  төгрөгийг зарцуулсан аж.
     “Мөнх ногоон галба” ТББ цаашид “Оюу толгой” ХХК-ний хаягдлын далангийн орчимд бие даасан хээрийн судалгааны ажлыг яаралтай эхлүүлэх, тоосны хэмжилтийн дастрак багажаас авсан мэдээллээ боловсруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хур тунадас булаг задгайн мониторингийг чанаржуулах, эвдэрсэн газрын бүртгэл судалгааг шинээр хийж мэдээллийг сайжруулахаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн нутаг орноо цөлжилтөөс хамгаалах, бэлчээрийн даацыг сайжруулах асуудалд анхны шанг татаж, олон замаар эвдэгдсэн “Төлөгийн тал”-ын урд хэсэг орчинд жилийн 4 улиралд малын хамгийн шим тэжээлтэй хоол болох “Тэсгэ” нэрт бутлаг ургамлыг бусад ургамалтай түшиглүүлэх тариалах ажлыг “ОЮУ ТОЛГОЙ – МӨНХ НОГООН ГАЛБА” нэрийн дор эхлүүлэхээр зориод байна.

Admin

| 2022-05-12 12:10:36
  • buy cheap atorvastatin <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 20mg generic</a> lipitor 40mg cheap

Сэтгэгдэл үлдээх