Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2024-04-25

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэргэжлийн багууд зөвлөмж өгч ажиллаж байна.


Өмнөговь аймагт #Нэг өрх-Нэг шинжилгээг зохион байгуулж, "ковид-19" цар тахлын эсрэг 2-р тунгийн вакцинжуулалтыг хийж буйтай холбоотой аймгийн Онцгой комиссоос мэргэжлийн багууд газар дээр нь очиж зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна.


4 сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргалаар ахлуулсан Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газрын төлөөллийг оролцуулсан бүрэлдэхүүн Цогтцэций суманд ажиллаж, сумын ОК, Шуурхай штабын ажил байдал, ковид цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцлаа. Түүнчлэн УОК, АОК-с гаргасан түр журмуудын талаар зөвлөгөө зөвлөмжийг өгөв. Цогтцэций суманд ээлж сольж ирсэн уурхайчид, иргэдээ анхаарах, гэрийн ажиглалтын талаар бичиг баримтаа сайжруулах, баримтжуулах, сумын ОК-с эрсдлийн үнэлгээний баг ажиллуулж эрсдлийн үнэлгээг хийж дархлаажуулалт болон сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгохыг зөвлөв.

Admin

| 2021-04-27 11:24:09

Сэтгэгдэл үлдээх