Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2024-04-27

Өмнөговийнхны барьж, имэрч үздэг баталгаатай хяналт



            Компани, нутгийн иргэдийн дунд итгэлцлийг бодитоор бий болгож байгаа сайн жишгийг Ханбогдын иргэд, малчид “Оюу толгой” компанитай хамтран хэрэгжүүлж буй ажлаас нь харж болохоор байна. Тодруулбал, тус сумын иргэд, малчид, уул уурхайн үйлдвэрлэл байгаль орчин, ус, агаарт өөрчлөлт орж байгаа эсэхэд өөрсдөө хяналт ажиглалт хийж, жинхэнэ амьд бөгөөд “барьж үзэж” болдог хяналтын тогтолцоог бүрдүүлжээ.

“Оюу толгой” компани 2011 оноос нутгийн малчидтай хамтран “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, үнэлгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Түүнчлэн, 2018 оноос иргэд, малчид нэгдэн “Мөнх Ногоон Галба” төрийн бус байгууллагыг байгуулан, “Оюу толгой” компанитай хамтран энэхүү хөтөлбөрийг дараагийн түвшинд гарган, хяналтыг бие даан гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэд, малчид хүн, малын ундаалж байгаа 83 худгийн усны түвшинд гурван хоног тутамд хэмжилт хийж, “Мөнх Ногоон Галба” төрийн бус байгууллага хэмжилтийн мэдээллийг боловсруулж тайлан гаргана. Харин “Оюу толгой” компани малчдын худагт сард нэг удаа хэмжилт хийдэг аж. Ингээд малчид цуглуулсан мэдээллийг “Мөнх ногоон галба” ТББ  сар бүр Оюу толгойн усны мэргэжилтнүүдтэй солилцож, байгаль орчны үнэлгээний хяналтаа баталгаажуулдаг байна. Малчдын ундны усанд уурхайн үйлдвэрлэл нөлөөлж байна уу, усны түвшин багасаж, ихсэж байна уу гэдгийг иргэд өөрсдөө хянадаг гэсэн үг. Мөн малчдын ундны усаа авдаг худгаас жил бүр дээж авч, Улаанбаатар хотод итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж, ахуйн хэрэглээний усны чанарыг иргэдэд мэдээлдэг юм.

-Шинжлэх ухааны доктор, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Геологи Уул уурхайн сургуулийн Гидрогеологи, Геоэкологийн салбарын зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш Н.Батсүх: Малчдын ундны усны худаг “Оюу толгой” компанийн олборлож байгаа гүний хоолойн усны хооронд ямар ч холбоо байхгүй гэдэг эрдэмтдийн судалгааны дүгнэлт гарсан.

Малчид газрын гадаргаас голдуу 2-3 метр гүнээс усаа татаж, газрын гадаргаас бага гүнд, уулын ам, сайруудад хуримтлагдсан хөрсний усаар ундаалж байна. Харин Оюу толгойн ашиглаж байгаа ус нь газрын гадаргаас 300-400 метрийн гүнээс буюу шавран үеэр тусгаарлагдсан эрдэсжилт ихтэй ус юм. Үүнийг хүн, мал ундандаа шууд хэрэглэх боломжгүй, эрдэсжилт ихтэй гэдгийг тогтоосон.

2011-2018 оны хооронд малчдын өөрсдийнх нь хийсэн усны хяналт шалгалтыг “Оюу толгой” компанийн мэргэжилтнүүдийн хийсэн хэмжилттэй харьцуулахад усны түвшин 2011 оноос хойш багасаагүй, хур бороотой үед  нэмэгдэж байгаа хэмжилтүүдийн үр дүн давхцаж байгааг графикаас харж болохоор байна.

Admin

| 2021-11-15 13:04:15

Сэтгэгдэл үлдээх