Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2024-03-29

УНАГАН БАЙГАЛЬ БА УУРХАЙН БАРЬЦААЛАЛ /Аян замын тэмдэглэл – Цуврал 1/


    Говьд хаврын улирал янз янзаар ирдэг. Шуурч, шамаргалж, налайж, мэлмэрч шивэрч, жаварлаж ер тэр гэх тэмдэггүй өдрүүдээр үргэлжилдэг юм. Урьд өдөр нь тогтуун байсан тэнгэр гэнэт исгэрсэн салхиар солигдсон энэ өдрүүдийн нэг юм. Дөрөвдүгээр сар хэдийнээ дундаа орсон  шөнийн 2 цаг дор “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгүүлч Д.Мишигсүрэн /хойшид Мики/ залгаж, “Суугий Мандах ирсэн. Бид баруун уурхайн малчдын дуудлагаар явлаа. Хамт явна шүү “ л гэлээ. Хамт явна шүү гэж хүчилдэгийн учир өмнөх жилд байгалиа хамгаалах үйлсийг эх орон даяар өрнүүлээд аймгаа бүтэн тойрсон тэр тэмцэл хөдөлгөөнөөс сугарч үлдсэндээ миний бие бяцхан гэмшиж явдаг юм. Хэн нэгэн загнаж зэмлээгүй ч яагаад ч юм тэр хэцүү тэмцэл дотор эх оронч шударга иргэний үүргээ гүйцэтгээд явж завдаагүйдээ гэм хийчихсэн мэт явдаг байлаа. Алсаас харж суусан гэх үү дээ. Тэндээс нэг бодол тээх болсон нь аливааг хийж бүтээж байхад алдаа оноо зөндөө бий. Түүний сөрөг талаас харж шүүмжилж, харлуулах нь бас л хэвийн үзэгдэл. Харин тэр хоёрыг ажиглаж суугаад сайн нь муугаа давахыг эсвэл муу нь сайныгаа дийлэхийг юу ч хийлгүйгээр хөндлөнгөөс ажиглах нь хамгийн гэмтэй юм байна гэж бодох болсон. Мики маань Балга Усны улаан нуураас аваад сүүлийн 10 гаруй жил уул уурхайн хариуцлагагүй байдалтай тэмцэж яваа эрмэг сэтгүүлч эмэгтэй. Энд тэндгүй олон ийм тэмцэгчид бий. Харин тэдний дуу хоолойг нэгтгэн эрчилж, бодит үр дүнг буй болгосон тэмцэгч бол халуун говийн Хархүү буюу Хайрын дулаан хорвоогийн бөгөөд Өмнөговь нутгийн нэрийн хуудас болсон зохиолч Хархүү багшийн хүү, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Мандахбаяр бүлгээ. Утасны дуудлага аваад аймгийн баруун тийш гарах засмал зам дагуу байрлах ажлын байрандаа бэлдээд хүлээж байлаа. Бяцхан студид минь орж ирээд Мандаа ах нүд нь очтон гэрэлтэж, яасан хөөрхөн тохижуулаа вэ гээд цаанаа л баярласан шинжтэй байхад нь учиргүй их урам орж гялайлаа. Энэ салбарыг толгойлж яваа хүний хувьд нутагт нь сэтгүүл зүйн бас нэгэн голомт нэмэгдсэнд баяртай байлгүй нь яах билээ. Шинэ ажлаа эхлүүлэх гэж нэлээдгүй сар зүтгэхдээ халуун дулаан үг, бусдын чин сэтгэл магтаалыг мэдрээгүй уджээ...

            Бид говийн шөнийн тэнгэр, жавар салхийг цуулсаар тэс нутгийг зорилоо. Аймгийн төвөөс хамгийн алслагдмал орших энэ сумын нутаг дэвсгэр яг л алсад оршдог шигээ уул уурхайн хөлд сүйдэж, хэдэн малчид нь үйлээ үзэж ядсан, хаягдаж гээгдсэн бүс нутаг болсоор 10-аад жилийн нүүр үзжээ.

“Хоноцын сэтгэлтнүүд”-ийн арга мэх дараагийн ЗГ солигдохыг хүлээсээр буй...

Гурвантэс сум ороод хамгийн түрүүнд “Мөнгөн Цогоо” гэх айлд очлоо. Энэ хүн болбоос эх нутгийн дагшин байгалийг бүрэн бүтэн үлдээхэд бүхий л сэтгэл зүрхээ зориулан яваа гэнэ. Бас “Босоо хөх Монгол” ТББ нэгдсэн. Малчдын дуудлагаар "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Эрс шинэчлэл" хөдөлгөөн ийнхүү Гурвантэс суманд ажиллаж, хууль бус үйл ажиллагаа явуулж буй зарим уурхайн асуудлаар сумын ЗДТГ дээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Энд АГМ МАЙНИНГ ХХК -ний "Торомхон", "Баатар ван транс" "Сауд гоби коэл транс" зэрэг компаниудыг нөхөн сэргээлт хийлгэх, улмаар тухайн газар нутгуудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, түүнчлэн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа АГМ майнинг компаний "Торомхон" алтны уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг хөндөн хэлэлцэж, малчид иргэд “Торомхон” уурхайг зогсоох, бусад хаагдсан уурхайнууд ЗГ-ын гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, нөхөн сэргээлтээ хийхгүй байгаад бухимдаж байгаагаа ярьж байлаа. Хэлэлцүүлэг дуусч, малчид иргэдийн хамтаар хаврын салхин хүзүү хоолой, хавиргыг хайр найргүй нэвт үлээж, хүйтэн шороо хийссэн оройноо сумаас 16 км-т орших “Баатар ван транс” ХХК-ний Улаан мана чулууны ордод ирлээ. Үйл ажиллагааг нь зогсоосон хэдий ч харуул манааныхан гэх баг зүүсэн залуус бидний заримыг нь оруулж, иргэд голдуу хүмүүсийг гадна үлдээлээ. Баруун уурхайнууд хэзээнээсээ л чих дүлийтэй. /Ер нь нутгийн иргэдийг дотогш нэвтрүүлдэггүй/ Миний бие хашааны гадна үлдэж 4-р багийн иргэн Даваахүүгийн Нандинцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Өнгөрсөн намар уурхай, иргэдийн дунд тэмцэл өрнөж, 15 иргэн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна. Уг чулууг түгээмэл тархацтай ашигт малтмал нэрийн дор ашиглахын тулд улаан хас хэмээн уурхайнхан хэлдэг боловч үнэн хэрэг дээрээ БНХАУ-д өндөр үнээр авдаг улаан мана чулуу ажээ. Энэ уурхай нь хайгуулын зөвшөөрөл дээр шууд олборлолт хийдэг, ард түмэнд ямар ч үр өгөөжгүйн дээр эрдэнэт хүний амь нас эрсдэх хүртэл нөхцөл байдал нэгэнт үүссэн тул тусгай зөвшөөрлийг нь цуцалсан юм. Гэвч өнөөг хүртэл кемпийг нүүлгэн шилжүүлээгүй, төрөөс гаргасан хууль тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсаар байгаа нь Монголын хуулиас давсан бүдүүн хүзүүтэй хариуцлагагүй уурхайн ард эрх мэдэлтэн олигархиудын далд санаа нуугдаж, асуудлыг шүүхийн хэмжээнд шилжүүлсэн болж цаг хожоод засаг солигдохыг хүлээзнэн буй нь “хоноц”-ын сэтгэлтнүүдийн арга мэх улам нарийсан бугшсаар байгааг илтгэнэ. Унаган байгалиа авч үлдэх гэсэн  иргэдийн тэмцэлд тулгарсан нэгдэх БАРЬЦААЛАЛ энэ буюу. /Үргэлжлэл бий/

             С.СУМЬЯА

Admin

| 2020-05-05 22:18:54
  • Mrekae [url=https://newfasttadalafil.com/]Cialis[/url] Rudwxy <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Qvklws https://newfasttadalafil.com/ - Cialis Yasout Drugs for Intracavernosal Administration Patients not responding to oral drugs may be offered intracavernosal injections.

  • <a href=http://bestcialis20mg.com/>cheap cialis online canadian pharmacy</a> Burris, Sarah Cannon Research Institute; Tennessee Oncology, Nashville, TN; Richard De Boer, Royal Melbourne and Western Hospitals, Melbourne, Australia; Dino Amadori, Istituto Scientifico Romagnolo per lo Studio e la Cura del Tumori Istituto di Ricovero eCura a Carattere Scientifico, Meldola; Lisa Comarella, CROS NT, Verona, Italy; Kristi McIntyre and Joyce O Shaughnessy, Texas Oncology, US Oncology; Joyce O Shaughnessy, Baylor University Medical Center; Baylor Charles A

  • [url=http://google.se/]http://google.se/[/url]

Сэтгэгдэл үлдээх