Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2024-04-19

УНАГАН БАЙГАЛЬ БА УУРХАЙН БАРЬЦААЛАЛ /Аян замын тэмдэглэл – Цуврал 2/


Алтана уулыг нүхлэж, нүдэн рашааныг хэзээ ч үл сэвтээж боломгүйн учир...

Маргааш өглөө нь ургахын улаан нарнаар хөдөллөө. Алтан уулын эргэн тойрондох газар усны байдал хэрхэн сүйдсэнийг  эцэгтээ гомдол мэдүүлж буй хүүхдүүд адил малчид ам амандаа адган ярьж, Мандаа ахыг тойрон ээрэхийг хараад бахархах сэтгэл төрж байх амой. Олон хүн ирж, олон ч удаа учирлаж, нутаг усаа авраад үлдээх болов уу гэж нутгийн малчин түмэн үе үеийн засгаас өмгөөлөл хүсчээ. Бодит байдал дээр ирж танилцаад яваад өгдөг. Ингээд л байдал цаашаа бахь байдгаараа үргэлжилдэг, итгэл алдарсан энэ цаг үед “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын эхлүүлсэн тэмцэл хонгилын үзүүрт гал асааж дээ. Нутгийн сайн эр “Мөнгөн Цогоо” ах нам эвсэл хамааралгүй тэдэнтэй нэгдэхдээ “За дүү минь заавал үр дүнд хүргээрэй. Эс бөгөөс би урвагч нэр зүүнэ. Тэмцлийг хүмүүс өөрөөр харж олон хүн намайг буруушааж байна. Үүний гороос л ялдаг л юм шүү дээ” гэж анхаарлын цэгт олон нийтийг аваачсан алдарт Тост тосон бумбын нурууг хамгаалах тэмцлийн үед сануулж байжээ. Нээрээ л тэд ард нь гарахдаа олон бэрхшээлийг давж туулсан юм билээ. Өнөөдөр бүгд л ижий ахай болон дал мөрөө алгадалцан хүч хүрэхгүй бүх л зүйлдээ өнөөх “гайхал Мандаа”-гаа дууддаг болсон нь энэ ажгуу. Хувилгаан чанартай энэ нутагт худал хуурмаг үйлчлэхийн аргагүй юм билээ. Мики бид 2 хэдэн малчидтай нэг машинд суугаад яг энэ Алтан уулын Нэмэгтийн уулсаар олон үеэрээ нутагласан, өөрөө л гэхэд хагас зуун жил идээшин нутагласан Далантайн Пүрэв гуайнд цуваанаасаа үлдэж хоцроод зам жаахан салж очлоо. Энэ хөндий даяараа хулан зээрийн орон байсан тухай Пүрэв гуай ярьсан. Мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ домог түүхийн өлгий байсныг хууцчуулынхаа сүсэг бишрэл, өв ухаанаас уламжлан үлдсэнээ ч бидэнд ярьж өглөө. Усан бороо хувин хувингаар цутгасан зуны нэг үдэш саахалтын айлын тооноор нь их гэрэл сацарч үзэгдсэн тухай баримтат яриа энэ нутагт мөнхөрчээ. Их гэрлэн туяарч тэр айлд мэндэлсэн хүү болбоос Алтан-Уулын хүү Очир дарь хувилгаан байсан ажээ. Бороо шивэрч байхад хувцас нь нордоггүйн дээр тухайн байсан газрын орчим буюу бүхэл бүтэн хот айл, хоттой хонийг тойрон бороо ордог байсан увидас эрдэмтэй байжээ. Үлгэрийн тансаг Алтан уулын энэ нандин үнэний хэвлий рүү улс төрийн увайгүй хумслагчдын шунал зайгүй шургалсан харуусам дүр зураг биднийг угтлаа. Ард түмний шүтэн биширдэг могойн нүдэн хэлбэрт ТОРОМХОН нүдний рашааныг алтны дээрэмчид чийгтэх нулимсгүй ширгээжээ.    

        Газрын гүнээс ундран гардаг байсан энэхүү чандмань эрдэнэ бол хөрсөн дээрээ байгалиараа найралдан бүрэлдэж, нүдний ханиад, нүдний эмгэгийг илааршуулдаг рашаан байсан юм. Гэвч АГМ Майнинг ХХК -ний харь солонгос эзэн байгалийн нөхөн үржихүйг хэзээ ч үл сэргэхээргүй амин судлыг нь таслаж доороос гүний усыг нь соруулан алтаа угаасаар ширгээжээ. Биднийг ирэх сургаар үүрд нүдийг нь аниулж, эрэмдэг болсон тэр хэсэг газрыг төмөр тороор хүрээлж, дэргэд нь нүдэн рашаанаа хамгаалья гэж будгаар бичээд /тэр нь хатаж амжаагүй/ элсэнд өнгөцхөн суулгасан нь даанч даажигнасан мэт. Орчмын хайлаас мод бут бүгд үхжиж, газрын чийгийг авч хүчрэхээ байжээ. Өргөн сайхан сайр голын аманд тэр энгээр нь шалаанзаа асган хаясан нь өндрөөс харахад шарлаж алаглан тарлантана. Энд нь бороо орсон үед гүнзгий шавар болж мал зоогдон үхдэг байна.

Энэ уурхай ямар ч дүрэмгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан нэг ч журам актгүйн дээр байгаль орчны нөхөн сэргээлтийг хэзээ ч хийдэггүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөний дээр уул уурхайн салбарт ямар ч туршлагагүй. Ердөө л гар утасны сэлбэгийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг компани бөгөөд мэргэжлийн бус уурхай юм.

Аймгийн БОАЖГ-аас жил бүр зөрчлийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажилладаг ч үүссэн эрүүгийн хэргийг зөрчлийн хэрэг болгоод хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрдөг. Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцуулаад тусгай зөвшөөрлийг цуцлах санал ЗГ-т хүргүүлсэн ч өнөөг хүртэл хэрэгжээгүй. 1993 онд Говь гурвансайханы тусгай хамгаалалтад авсан Алтан -Уулыг эдгээр харийн шуналын туламнууд төрийн дээдсүүдтэй хуйвалдан хулгайгаар хил заагаас гарган Торомхон алтны уурхайг байгуулсаар олон жилийг үджээ. Рашааныг нь сохлоод зосон уулыг талхлаад эцэст нь үеийн үеэрээ нутаглаж, идээшин дассан энэ нутгийн жинхэнэ эзэд малчин түмнийг өвөлжөө нутгаас нь хөөж эхэлжэээ. Хүний нутагт эзэн суусан тэд малчин түмэн шиг үе удмаараа амьдран суухгүй нь лавтай. Газар дорхи алт баялаг, түүнээс ч үнэтэй рашаан ус, байгалийг нь орвонгоор нь эргүүлчихээд арилаад өгөх хооронд дураар дургих нь юуных вэ? Энэ нутаг орон ингэтлээ эзэнгүйдсэний шалтгаан юу  вэ? Нум сум, дайн байлдаантай хэцүү цагт сөөм ч алдаагүй газар нутгаа энхийн цагт А4-ийн цаасаар дээрэмдүүлж байгаа энэ зөвүүн цаг бол Монгол Улсын хууль тогтоомж хүрэх газраа хүрдэггүй, харийн хүний харалган сэтгэлд хэдхэн цаасаар урвадагийн тод жишээ буюу. Одоо тэд алтны төлөө малчдыг эх орных нь шүүхэд өгчээ. Унаган байгалиа хамгаалахын төлөө тэмцсэн уугуул иргэдэд учруулсан уурхайнханы хоёр дахь БАРЬЦААЛАЛ энэ. /Үргэлжлэл бий.../С.Сумьяа  

Admin

| 2020-05-06 17:24:40
  • Bczbik Buy Kamagra Tablets [url=https://newfasttadalafil.com/]Cialis[/url] generic cialis softtab Hpdyou <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Esfueh https://newfasttadalafil.com/ - Cialis Kwxkym Domperidone Canada

  • <a href=http://bestcialis20mg.com/>cialis for sale online</a> Except for age and etiology, there were no differences of demographic and clinical parameters, i

  • Мэлмий - Өмнөговь аймгийн мэдээллийн сайт ivwxxokewb http://www.gvi6rt84ns4u4u0n73q645j1665r3affs.org/ [url=http://www.gvi6rt84ns4u4u0n73q645j1665r3affs.org/]uivwxxokewb[/url] <a href="http://www.gvi6rt84ns4u4u0n73q645j1665r3affs.org/">aivwxxokewb</a>

  • Мэлмий - Өмнөговь аймгийн мэдээллийн сайт rjyolewo http://www.g65o5w6633d5t3wn3ov3ll2q48hl73abs.org/ [url=http://www.g65o5w6633d5t3wn3ov3ll2q48hl73abs.org/]urjyolewo[/url] <a href="http://www.g65o5w6633d5t3wn3ov3ll2q48hl73abs.org/">arjyolewo</a>

Сэтгэгдэл үлдээх