Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2024-04-26

Ханбогд сумын төвийн 2020-2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө - ИРГЭДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ


Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал: Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд орчин үеийн шийдэл бүхий Европын орнуудын жишиг бүхий "ГУДАМЖ" төслийг хэрэгжүүлэхээр болсон

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, мөн сум суурин гээд томоохон газруудын дахин төлөвлөлтийг хийсэн Монголын шилдэг архитектур, доктор Б.Батболд гуай энэ төсөл дээр ажиллаж буйд талархалтай байна. Ханбогд сумын дахин төлөвлөлтийн ажил дээр Монгол Улсын шилдэг Зөвлөхүүд, доктор, архитектерууд ажиллаж байгаагийн нэг нь Мягмар гуай хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн байгааг бахархалтайгаар та бүхэнд дуулгая. Энэхүү дахин төлөвлөлтийн ажилд олон олон хэлэлцүүлэг хийгдэж, илүү олон иргэдийн санал санаачилгыг авах учиртай. Тус ажлыг Ханбогд сумын Засаг даргын орлогч Б.Хуягаар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн улмаас иргэдийг олноор цуглуулах боломжгүй, санал авах ажил удаашралтай байсан. Гэсэн ч ажлыг цаасаар боловсруулж, орлогчоор ахлуулсан ажлын хэсэг 2 удаа санал авсан байгаа. Өнөөдрийн уулзалтын хувьд та бүхний санал хүсэлтийг энэ дахин төлөвлөлтөд тусгахад хамгийн чухал нөлөө үзүүлэх уулзалт. Энэ уулзалт өндөрлөөд үдээс хойш дахин хэсэгчилсэн уулзалтыг хийх ёстой. Уулзалтанд манай иргэд өргөн дэлгэр оролцох нь зүйтэй юмаа. “Говийн оюу” хөгжлийг дэмжих сан нь цаашид Ханбогд сумыг дахин төлөвлөх ажил, өөр олон ажлыг хэрэгжүүлэхэд төсөв санхүүгийн асуудалд томоохон дэмжлэг түлхэц болж ажиллана. Энд Ханбогд сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Эрдэнэ-Очир удирдах зөвлөлд, Засаг дарга миний хувьд харилцааны хороонд орж ажилладгийн хувьд Ханбогд сумынхаа дахин төлөвлөлтийн ажил дээр санал санаачилгыг гарган төсөв санхүү, хэрэгжүүлэх шатны ажлуудад та бүхнийхээ дуу хоолой болж ажиллаж байна. Цаашид ч энэ ажлыг хэрэгжүүлэхэд олон олон саналуудыг тусгахад дэмжүүлж ажиллахад бэлэн байна. Төлөвлөсөн ажлууд ч бас нэлээд байгаа. Ингээд Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийт 40 га талбайд хийж хэрэгжүүлэхээр болсон. Түүнээс 26 га дээр бид орчин үеийн шийдэл бүхий Европийн орнуудын жишиг жижигрүүлсэн хэлбэрийн “ГУДАМЖ” төслийг давхар хэрэгжүүлэхээр энэ ажлын хэсэг Оюу толгой компанид санал тавин, саналыг хүлээж авч хэрэгжүүлэхээр болсонд талархалтай байна. Энэ ажлыг харилцааны хороо буюу удирдах зөвлөл Б.Эрдэнэ-Очир болон миний бие санаачилан Ш.Байгальмаа даргатайгаа хамтран саналыг хүргүүлж, нааштайгаар шийдэгдэн явж байгаад талархалтай байгаа. Ханбогд сумынхаа ирээдүйн хот болох суурийг зөв зүйтэй зохион байгуулах төлөвлөгөөтэй, зураг төсвийг мэргэжлийн хүмүүсийн багаар гаргуулж, зөвлөмж зөвөлгөөний дагуу зөв тавьж гэмээнэ Ханбогд хотын ирээдүйн төлөвлөлт, Европийн жишигт нийцсэн өнгө төрхийг харуулсан хотын суурийг мэргэжлийн хүмүүсийн хамтаар тавьж чаднаа гэдэгт бат итгэлтэй байна. Үүнийг хийж хэрэгжүүлэхэд Ханбогд сумын оршин суугчид та бүхний санал санаачилга ихээхэн нэмэр болно гэдгийг дахин хэлье. Ингээд Ханбогд сумын ирээдүйн хот болох хот төлөвлөлтийн хөгжлийн төлөвлөлтийн ажилд сэтгэл санаагаа чилээж, санал бодлоо илэрхийлэхээр ирсэн ирээдүйн ХАНБОГД ХОТ-ын иргэд та бүхэнд амжилт хүсье. Хэлэлцүүлэгтээ бүгд саналаа чөлөөтэй илэрхийлж оролцохыг уриалж байна. Баярлалаа. 

Admin

| 2020-08-15 00:03:21
  • hollywood casino online slots [url=https://onlinecasinogameslots21.com/ ]turning stone online slots [/url] three rivers casino <a href="https://onlinecasinogameslots21.com/ ">play online casino games </a> casino bonus

Сэтгэгдэл үлдээх